ОХУ-ын Ханты Мансийск хотод болсон боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын 22 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас долоон тамирчин оролцож, ]хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Отгонбаяр, А.Бат-Очир нарын удирдлага дор оролцсон тамирчдаас 67 кг-ын жинд Т.Энхтөр, 60 кг-ын жинд Д.Ганболд нар мөнгөн медаль хүртсэн бол 71 кг-д Б.Мишээлт, 80 кг-д Ө.Төгөлдөр нар хүрэл медаль хүртжээ.
0 0| Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээнээс 4 боксчин медаль авлаа |
|