“Токио 2020” паралимпын таеквондогийн К-44 ангиллын эмэгтэйчүүдийн 49 кг жинд өрсөлдөж буй Х.Энхтуяа, эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд өрсөлдөж буй Г.Болор-Эрдэнэ нар маань дагахын эхний тулаандаа ялалт байгууллаа. Тамирчдынхаа өнөөдрийн тулаануудын талаарх мэдээллийг хүргэе.
Х.Энхтуяа эхний шатандаа Европын аваргын хүрэл медальт Узбекистаны тамирчин Зиодахон Исаковатай тоглосон юм. Улмаар эхний үед 6-4 харьцаагаар, хоёрдугаар үед 3-2 харьцаагаар ялсан ч гуравдугаар үед 2-7 хожигдож, нийлбэрээр 11-13 харьцаагаар ялагдал хүлээсэн юм.
Улмаар дагах тоглолтод Мароккогийн тамирчин Суканиа Эс-Саббартай сая тоглож, яллаа. Тэрээр нийт оноо 21-37 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж аван дагахын хагас шигшээд шалгараад байна. Тэрээр 18:00 цагт Тайландын Хвансуда Фуанкитчатай тулалдаж, ялбал хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болох юм. Х.Энхтуяа 2017 оны дэлхийн аваргын алт, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.
Г.Болор-Эрдэнэ эхний тойрогт Италийн тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Антонино Бассолод 28-40 оноогоор ялагдлаа. Улмаар дагах тулаанд Испанийн Алехандро Видаль Альварезийг 33-11 оноогоор ялаад байна. Манай тамирчин 18.15 цагаас Туркийн Махмут Озтекетэй тулалдаж, ялбал хүрэл медалийн төлөө тулалдана. Г.Болор-Эрдэнэ 2014, 2015, 2017, 2019 оны дэлхийн аварга тамирчин.
0 0Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар 18.00, 18.15 цагаас дэвжээнд гарна |
|