МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулаан энэ сарын 7-нд товлогдоод байсан ч өрсөлдөгч тамирчны визний асуудлаас болоод хойшилж, энэ сарын 21-ний өдөр буюу Монгол бахархлын өдөр болохоор товлогджээ.
Э.Цэндбаатарын өрсөлдөгч Мексикийн боксчин Brandon Abenamar León Benítez нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон юм.
Тиймээс түүний шинэ өрсөлдөгчөөр Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torres тулалдах аж.
Энэ тухайгаа Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан "Тамирчин солигдож, тэмцээний хуваарьт өөрчлөлт орсон ч Монголчуудынхаа итгэлийг алдалгүй, бүх хүчээ дайчлан хичээх болно" гэлээ.
0 0| МУГТ Э.Цэндбаатар Монгол бахархлын өдрөөр тулалдана |
|