Португалын шигшээ багийн довтлогч Криштиану Роналду өнгөрсөн шөнө Умард Ирландтай хийсэн тоглолтод хоёр гоол оруулснаар шигшээ багт оруулсан гоолынхоо тоог 111-т хүргэж, дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрээр Ираны шигшээгийн домогт довтлогч Али Даейгийн 109 гоол оруулсан амжилтыг эвдэв. Түүнээс гадна шигшээ багт тоглосон тоогоороо бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт орж ирлээ. Энэ үзүүлэлтээр тэргүүлэгч Бадир аль Мутави түүнээс ердөө зургаан тоглолтоо илүү байгаа гэхээр Кришийн хувьд шигшээ багтаа хамгийн олон тоглож, хамгийн олон гоол оруулсан гэсэн хоёр чухал дээд амжилтыг хамт эзэмших нь цаг хугацааны асуудал юм.
Бид та бүхэндээ Роналдугийн 111 гоолыг хаалгандаа алдсан шигшээ багууд болон 111 гоолын дамжуулалтыг өгсөн багийн андуудынх нь тухай статистик мэдээллийг хүргэж байна.
Криштиану Роналдугаар хаалгаа мялаалгасан шигшээ багууд
Азербайжан: 2
Андорра: 6
Аргентин: 1
Армен: 5
Бельги: 3
Босни Герцеговин: 2
Унгар: 6
Гана: 1
Герман: 1
Грек: 1
Дани: 3
Египет: 2
Израиль: 1
Иран: 1
Ирланд: 2
Исланд: 1
Испани: 3
Казахстан: 2
Камерун: 2
БНАСАУ: 1
Кипр: 2
Латви: 5
Литва: 7
Люксембург: 6
Марокко: 1
Нидерланд: 4
Шинэ Зеланд: 1
Панам: 1
Польш: 1
ОХУ: 3
Саудын Араб: 2
Умард Ирланд: 3
Серб: 1
Словак: 1
Украин: 1
Уэльс: 1
Фарерын арлууд: 4
Финлянд: 1
Франц: 2
Хорват: 1
Чех: 2
Швейцарь: 3
Швед: 7
Эквадор: 1
Эстон: 4
Роналдуд дамжуулалт хаясан шигшээ багийн андууд
Жоау Моутиньо, Рикарду Куарежма нар хамгийн олон буюу найм, найман дамжуулалт өгчээ.
Андре Гомеш: 1
Андре Силва: 1
Бернарду Силва: 6
Бруну Фернандеш: 1
Вильям Карвалью: 1
Гонсалу Гедеш: 3
Гонсалу Пасьенсия: 1
Деку: 5
Диогу Жота: 2
Желсон Мартинш: 1
Жоау Канселу: 1
Жоау Мариу: 5
Жоау Моутинью: 8
Жоау Перейра: 3
Жоау Феликс: 1
Жозе Фонте: 1
Луиш Фигу: 3
Мариу Руй: 1
Мигел Велозу: 2
Нани: 6
Паулета: 1
Пепе: 1
Раул Мейрелеш: 1
Рафа Силва: 2
Рафаэл Геррейру: 2
Рикарду Карвалью: 1
Рикарду Куарежма: 8
Силвестре Варела: 1
Симау Саброза: 1
Угу Алмейда: 1
Угу Виана: 1
Фабиу Коэнтрау: 2
К.Роналдугийн 111 гоолын золиос болсон шигшээ багууд хийгээд түүнд гоолын дамжуулалт өгсөн тоглогчид |
|