Х.Мижгээ Дэлхийн пара шатрын АШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ

Энэтхэг улсын Гоа хотод 2025 оны  долоодугаар сарын 21-нээс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн пара шатрын аварга шалгаруулах ганцаарчилсан тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин Хишигбаяр Мижгээ амжилттай оролцож, рапид болон блиц төрлүүдэд хос хүрэл медаль хүртлээ.

-Энэхүү тэмцээнд дэлхийн олон орны шилдэг пара тамирчид оюун ухаан, тэвчээр, ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд манай тамирчны энэхүү амжилт нь Монголын пара спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бахархалт үр дүн боллоо.


0 0
Х.Мижгээ Дэлхийн пара шатрын АШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0