Ц.Анандбазар бэртэлтэй тамирчдыг өөрийн зардлаар БНСУ-д эмчлүүлнэ

Ирэх жил хөлбөмбөгийн бэртэл авсан 3 тамирчныг БНСУ-д үнэ төлбөргүй эмчилнэ. Энэ ажлын эхлэл болгож “FC Улаанбаатар” багийн хагас хамгаалагч Ц.Баасанжавыг БНСУ-ын Олон Улсын Бару эмнэлэгт хагалгаанд оруулж эмчиллээ. Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар жил бүр 2 хөлбөмбөгийн бэртэлтэй тамирчныг БНСУ-д 100 хувь зардлыг нь хариуцан эмчлүүлэх ажлыг эхлүүлсэн юм. Энэ жилийн хувьд монголын нэг тамирчин гэмтэл бэртлээ эмчлүүлсэн бол ирэх жил 3 тамирчинг эмчлүүлэх аж.

Тус эмнэлэг нь үе мөч, нуруу нугасны гэмтэл, түнх, үе мөч, нөхөн сэргээх, дотор бүтэн биеийн оншилгоо, төвийн мэдрэлийн чиглээр эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг БНСУ-даа нэр хүнд бүхий олон улсын эмнэлэг бөгөөд хамтын ажиллагааны үндсэн дээр тамирчныг эмчлэх зардлыг 100 хувь хариуцахаар Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар  ажиллах гэрээг байгуулжээ.


0 0
Ц.Анандбазар бэртэлтэй тамирчдыг өөрийн зардлаар БНСУ-д эмчлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0