Хятадын Чэндуд үргэлжилж буй Counter-Strike 2 төрлийн “IEM Chengdu 2025” шөвгийн наймд FURIA, The MongolZ, Vitality, Astralis багууд шалгарсан бол Falcons, MOUZ багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байна. “The MongolZ” баг шөвгийн наймд FURIA-тай учраа таарсан бөгөөд ялалт байгуулбал “Falcons” багтай хагас шигшээд тоглох юм.
Энэ тэмцээнд Монголын баг шинэ бүрэлдэхүүнтэй оролцож байна. Сүүлийн хоёр жил сэлгээгүй тоглосон “The MongolZ” энэ удаад Senzu-гийн оронд Өнөдэлгэр (Controlez) Баасанжаргал-ыг багтаа элсүүлжээ. Controlez хэсгийн шатанд тун сайн тоглолт үзүүлсэн байна.
Тэмцээний үеэр багийн тоглогч Techno ярилцлага өгөхдөө:
“Controlez ‘Chinggis Warriors’ болон ‘MongolZ’-ийн хуучин бүрэлдэхүүнд тоглож байсан, туршлагатай тоглогч. Senzu байхгүй боллоо гээд хүмүүс эргэлзэж байсан байх, гэхдээ бид чадна гэдгээ харууллаа. Controlez бидэнтэй 3-4 хоног л хамт бэлтгэл хийсэн ч маш сайн тоглож байгаа.
Одоо бид FURIA-тай тоглоно. Сүүлийн гурван удаагийн учралд хожиж чадаагүй баг. Гэхдээ дасгалжуулагч маань эргэн ирсэн, бид итгэлтэй байна. Senzu-гийн талаар одоогоор мэдэх зүйл алга. Гэхдээ бидний нөхөрлөл хэвээрээ шүү” гэв.
0 0| Techno: Senzu байхгүй гээд хүмүүс эргэлзэж байсан. Гэхдээ бид чадна гэдгээ харууллаа |
|