Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээн БНХАУ-д өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “The MongolZ” баг хоёр хоногийн өмнө Данийн багт хожигдсон тул A хэсгийн доод хүснэгт рүү унаж, тэмцээнээс хасагдахгүйн төлөө тоглохоор болсон билээ. Тэгвэл өчигдөр A хэсгийн доод хүснэгтийн эхний тоглолтоо Бразилын “paiN Gaming” багийн эсрэг “Bo3” журмаар хийж, 2:1 онооны харьцаатай хожсон юм.
Ингэснээр шөвгийн зургаад шалгарахын төлөө ОХУ-ын "Team Spirit" багийн эсрэг тоглож хожсоноор тэмцээний шигшээ шатанд шалгарлаа. Тэд маргааш 14:30 цагт тоглоно.
0 0| The MongolZ баг IEM Chengdu 2025 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа |
|