Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо

БНХАУ-ын Бээжинд болсон “Beijing Marathon-2025” тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа 42 км 195 м зайг 2:229:46 цагийн хугацаанд туулсан амжилтаар долоодугаар байр эзэлж, улирлын дээд амжилтаа үзүүллээ. 

Б.Мөнхзаяа 2024 онд БНХАУ-ын Хөх хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж, мөн Шанхай хотноо зохион байгуулагдсан олон улсын уралдаанд шулуун замын 10 километрийн зайд 33:31 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарч байв. 

“Beijing Marathon-2025” тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тамирчдаас спортын мастер О.Нацагдорж 42км 195м буюу бүтэн марафон гүйлтэд 2:16:30 цагийн амжилттай гүйж хувийн рекордоо тогтоожээ. Тэрбээр энэ амжилтаараа марафон гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна.


0 0
Б.Мөнхзаяа 42 км-ийг 2:229:46 цагт туулж, улирлын дээд амжилтаа тогтоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0