Бахрейнд үргэлжилж буй Азийн залуучуудын наадмын долоо дахь өдөр Монголын баг 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Тухайлбал Жүдогийн охидын 40 кг-ын жинд Б.Хулан, чөлөөт бөхийн хөвгүүдийн 80 кг-ын жинд Б.Буянтогтох нар мөнгө, Жүдогийн охидын 48 кг-ын жинд өрсөлдсөн Э.Тэмүгэ, жюү жицүгийн охидын 52 кг-ын жинд зодоглосон Б.Мөнхжин, жюү жицүгийн 62 кг-д Б.Алтан-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд боллоо.
Ийнхүү Монголын баг долоон өдрийн дараа нийт 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна. Азийн залуучуудын гуравдугаар наадам маргааш буюу энэ сарын 31-нд өндөрлөнө.
0 0| Манай улс "Бахрейн-2025" наадмаас 10 медаль хүртлээ |
|