Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season 22 тэмцээний хүрээнд GamerLegion багтай өнөөдөр 21:30 цагаас тоглоно. Энэ удаагийн тоглолт хоёр багийн хувьд маш чухал бөгөөд Swiss round 3 буюу 0-2 харьцаатай багуудын тулаан хэлбэрээр явагдана. Энэ шатанд хожигдсон баг тэмцээнээс хасагдах нөхцөлтэй тул бүх багийн тоглолт илүү хурц өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй.
Өмнөх тоглолтод The MongolZ баг Inner Circle багт 0-2 харьцаатайгаар хожигдсоны улмаас тэмцээний Swiss round 3 шатнаас үргэлжлүүлэхээр болсон.
ESL Pro League Season 22 нь Швед улсын Стокгольм хотод байрлах ESL студи-д явагдаж байгаа бөгөөд 400 мянган ам.долларын шагналын сантай томоохон тэмцээн юм. Мөн The MongolZ багыг уг тэмцээнд шууд Stage 2 шатанд урьдчилсан урилгаар оролцож эхэлсэн
0 0The MongolZ өнөөдөр "GamerLegion"-тэй тоглоно |
|