Ширээний теннисний насанд хүрэгчдийн 28 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-16-ны өдрүүдэд Энэтхэг улсад болно.
Энэ жилийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг тамирчид оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөхөөр болсон байна.
Тэд одоогоор “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ажээ. Энэ удаагийн тэмцээнээс шалгарсан эхний 12 баг ирэх оны ДАШТ-д оролцох эрхтэй болно.
0 0Ширээний теннисний ААШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө |
|