Монголын шигшээ багийн тамирчид энэ онд нийт 135 медаль хүртээд байна

2025-10-01,   105

 Монголын үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны эхний 10 сарын байдлаар олон улсын тэмцээнүүдээс 34 алт, 36 мөнгө, 65 хүрэл, нийт 135 медаль хүртээд байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 27 спортын төрлийн 254 тамирчин олон улсын тэмцээнд оролцжээ. Манай тамирчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртсэн байна.

Мөн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол "Их дуулга" тэмцээнээс зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл, "Гран-При" тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль авчээ. Харин дэлхийн цомын тэмцээнээс гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 20 хүрэл медаль хүртээд байна.


0 0
Монголын шигшээ багийн тамирчид энэ онд нийт 135 медаль хүртээд байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0