Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотод болох Олимпын наадамд хүндийн өргөлтийн төрөлд хоёр шинэ жингийн ангиллыг нэмэхийг баталлаа.
Ингэснээр нийтдээ 12 жингийн ангилал (эрэгтэй зургаа, эмэгтэй зургаа) болж, тамирчид медалийн төлөө өрсөлдөнө. Гэхдээ тамирчдын нийт тоо өөрчлөгдөхгүй бөгөөд 120 хүндийг өргөгч (60 эрэгтэй, 60 эмэгтэй) оролцож, нэг жингийн ангилалд 10 тамирчин өрсөлдөх юм. Лос Анжелес 2028 олимпын хүндийн өргөлтийн төрлийн тэмцээн 2028 оны 7 дугаар сарын 25-наас 29-ний хооронд явагдана.
Энэ шийдвэрийг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо (IWF) болон ОУОХ-ны тамирчдын комиссын саналын дагуу гаргасан бөгөөд жингийн ангиллыг илүү тэнцвэртэй болгох, тамирчдад үзүүлэх дарамтыг багасгах, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилготой.
Шинэ жингийн ангиллууд:
Эмэгтэйчүүд: 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 77 кг, 86 кг, +86 кг
Эрэгтэйчүүд: 60 кг, 65 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 94 кг, 110 кг, +110 кг
Шинэ ангиллын дагуу анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 10-р сарын 2-11-нд Норвегийн Ферде хотноо болно.
0 0Лос Анжелес 2028: Олимпын хүндийн өргөлтийн жингийн ангиллын тоо нэмэгдэнэ |
|