Шатарчин охид мөнгө, хүрэл медальтай ирлээ

2025-10-01,   114

Казахстан улсын Алматы хотод өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдсөн энэ тэмцээнээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Охидын 8 хүртэлх насны ангилалд “Гэгээн-Арвай” клүбийн шатарчин Б.Цэлмэг хүрэл, 10 хүртэлх насны ангилалд кандитат мастер Ч.Нандинжигүүр мөнгөн медаль авлаа. Ч.Нандинжигүүр өнгөрсөн жил өсвөрийн ДАШТ-ий IV байрm шалгарч, медалиас мултарсан бол өнөө жил мөнгөн медалиар энгэрээ мялаав.


0 0
Шатарчин охид мөнгө, хүрэл медальтай ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0