Индонезийн залуу гимнастикч Науфал Такдир Ал Бари (Naufal Takdir Al Bari) бэлтгэлийнхээ үеэр хүнд гэмтэл авч, 12 хоногийн дараа нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тэрбээр ОХУ-ын Пенза хотод өндөр банзны дасгал хийж байхдаа хяналтаа алдсан бөгөөд хамгаалалтын хөөсөөр дүүргэсэн талбайд буухдаа хүзүүндээ ноцтой гэмтэл авсан байна. Улмаар түүнийг яаралтай эмнэлэгт хүргэн, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн ч 12 хоногийн дараа амьсгал хураажээ.
19 настай Ал Бари нь Индонезийн ирээдүйтэй гимнастикчдын нэг байсан бөгөөд 2028 оны Олимпын наадамд өрсөлдөх гол найдваруудын тоонд нэрлэгдэж байжээ.
ОХУ-ын гимнастикийн холбоо ослын нөхцөл байдлыг шалгаж эхэлсэн бөгөөд дасгалыг гүйцэтгэхэд хангалттай бэлтгэлгүй байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Энэ харамсалтай явдал Индонезийн спортын ертөнцөд томоохон гарз тохиож, дасгалжуулагчид болон хамт олныг нь цочроогоод байна.
0 0Индонезийн гимнастикч бэлтгэлийнхээ үеэр ноцтой гэмтэл авч, 19 насандаа нас барлаа |
|