Чиндаод Монголын жүдочид медалийн хур буулгаж, Японы араас дэд байр эзлэв

Олон улсын жүдогийн холбооны Чиндаогийн Гран при өндөрлөлөө. Тус тэмцээнд таван тивийн 26 орны 200 тамирчин өрсөлдөв. Монгол Улсаа төлөөлөн 15 жүдоч барилдаж, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр Японы араас хоёрдугаарт жагсчээ.

Медаль авсан тамирчдыг танилцуулбал, тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медаль, 60 кг-ын жинд Б.Сүхбат, 48 кг-д Г.Наранцэцэг, 57 кг-д Л.Сосорбарам нар хүрэл медаль хүртсэн.

Харин хоёр дахь өдөр Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр алтан медалийн төлөө Франц улсын тамирчин Монан Декетертэй барилдаж, тахим буулгажээ.

Тэгвэл сүүлийн өдөр буюу өчигдөр/2025.09.28/ +100 кг-д өрсөлдсөн Б.Гончигсүрэн алтан медаль хүртлээ. Түүний хувьд Словак улсын тамирчин Мариус Физертэй барилдаж үндсэн цагт мордох мэхээр вазари үнэлгээ аван улмаар даралтаар цэвэр ялж, аварга болжээ.


0 0
Чиндаод Монголын жүдочид медалийн хур буулгаж, Японы араас дэд байр эзлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0