Их Британийн Ливерпүүл хотноо зохиогдсон Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртлээ.
Түүний талаар Монголын Боксын холбооны цахим хуудсанд
“Л.Алтанцэцэгийн туулсан замыг харахад зүгээр нэг спортын амжилт биш, харин тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, үнэнчийн үлгэр жишээ юм. Авто ослын дараа буцаад эргэн ирж чадсан нь өөрөө том ялалт. 2023 онд Монголын эмэгтэйчүүдийн боксын түүхэнд анх удаа финалд гарсан нь түүхэн мөч болсон. Олимпын эрхийн өмнөх бэртлээ үл харгалзан дүү нартаа зам тавьж өгсөн нь спортын ёс зүй, хүн чанарын илэрхийлэл.
Одоо дахин дэлхийн дэвжээнд медаль хүртэж байгаа нь түүний хатуу чанга зүрх сэтгэл, олон жилийн хөдөлмөрийн үр шим” хэмээжээ.
Боксын ДАШТ-д эмэгтэйчүүдийн 48 кг жинд Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртлээ |
|