Дэлхийн шатрын “Топ-5” лигийн нэг Туркийн “Супер Лиг”-ийн тэмцээнд Монгол тамирчин аваргаллаа.
Турк улсын Анкара хотод зохион байгуулагдсан Туркийн “Супер лиг”-т "Тарсус Зэка" клубээс эмэгтэй ангилалд Монгол Улсаас уригдан оролцсон Д.Номин-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, хошой алтан медалийн эзэн боллоо.
Тэрээр тэмцээний эмэгтэй ангилалд Хятадын их мастер Жу Жинэр болон “GM-1”, “IM-10”, “WGM-5”, “WIM-5” гэсэн дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын бүрэлдэхүүнтэй 15 өргийн турш хүнд ширүүн өрсөлдөөнийг өрнүүлсэн юм.
0 0
Д.Номин-Эрдэнэ дэлхийн шатрын “Супер лиг”-ийн хошой алтан медальтан боллоо |
|