Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд Т.Мөнхдэмбэрэл оролцоно

2025-08-19,   132

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн Казахстан Улсын Астана хотод наймдугаар сарын 21-25-нд болно.

Энэхүү тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Жилд 9-13 удаа болдог Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээн нь зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансааг олгодог аж.  

Түүний дэлхийн чансаа өдгөө 18-д эрэмбэлэгдэж байна. Уг чансаагаар эхний 10-15-д багтаж чадвал “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэх юм.

Т.Мөнхдэмбэрэл “Парис-2024” зуны Паралимпын эрхийн оноо олгох дэлхийн цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд мөнгө, дэлхийн сорилго буюу цуврал тэмцээнд ВС-1 ангилалд мөнгөн медаль хүртэж байжээ. 


0 0
Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд Т.Мөнхдэмбэрэл оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0