Казахстан Улсын Астана хотод болж буй дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Лундаа Киргизстан Улсын тамирчин Мирзохид Имамназаровтай тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2-ын саналаар ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангалаа.
Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ О.Бямба-эрдэнэ Швед Улсын тамирчин Кевин Скоттой тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2-ын саналаар ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангаад байна.
0 0Г.Лундаа, О.Бямба-Эрдэнэ нар дэлхийн цомын хүрэл медалийн болзол хангалаа |
|