Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд болж өндөрлөж манай улсын тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс ийнхүү хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 232 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль хүртсэн ба тэрээр ийнхүү Дэлхийн цомын долоо дахь алтан медалиа авсан байна.


0 0
Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0