Бээжин хотод пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд болж байна.
Манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор таван тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Тэмцээний залуучуудын 54 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд цээжнээс 151 кг-ыг амжилттай шахсанаар алтан медаль, насанд хүрэгчдийн 54 кг-ын жинд нийлбэр дүн (443 кг)-аар мөнгөн медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл нийлбэр дүн (333 кг)-аар хүрэл медаль хүртлээ.
0 0Д.Жигжид пара пауэрлифтингийн дэлхийн цомоос алт, Б.Алтангэрэл хүрэл медаль хүртлээ |
|