Э.Содномпилжээ паралимпын аварга боллоо

2021-08-30,   404

“Токио 2020” паралимпын наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчдын анхны медалийг хүчний гурван төрөлтийн +107 кг-ын жингийн тамирчин МУГТ Э.Содномпилжээ хүртлээ. Манай тамирчин эхний оролдлогоороо л 241 кг-ыг өргөж паралимпын олимпын дээд амжилт тогтоосон бөгөөд бусад тамирчид энэ амжилтыг нь даваагүй юм. Манай тамирчин хоёр дахь оролтоороо 245 кг-ыг өргөж өөрийн тогтоосон дээд амжилтаа ахиулсаар түрүүлж, олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэхээр болсон юм. Манай тамирчны гол өрсөлдөгч нь энэ удаа Малайзын тамирчин байсан бөгөөд сүүлийн захиалгаа 245 кг-аар өгсөн ч даасангүй.

МУГТ Э.Содномпилжээ паралимпын наадамд түрүүлсэн хоёр дахь Монгол тамирчин болов. Өмнө нь МУХБ Д.Баатаржав “Бээжин 2008” паралимпын наадамд түрүүлж байв.

"Токио 2020" паралимпын наадам

Хүчний гурван төрөлт

Эрэгтэй +107 кг

Шахалт

Э.Содномпилжээ 245 кг /Монгол/

К.Жонг 237 кг  /Малайз/

С.Рази 231 кг  /Иран/

  


0 0
Э.Содномпилжээ паралимпын аварга боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0