“Хасын хүлгүүд” өнөөдөр Азийн аваргын хүрэл медалийн төлөө тоглоно

Азийн улс бүрийн аваргууд хуран цугларсан Сагсан бөмбөгийн аваргуудын лигийн 30 дахь улирал "BCL Asia Champions League" нэрэн дор хоёр дахь удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдаж байна. 

Хасын хүлгүүд” баг Азийн аваргуудын лигийн хагас шигшээд Японы лигийн аварга “Utsunomiya Brex” багтай тоглож 71:93 харьцаагаар хожигдлоо. Энэ тоглолтод залуу тоглогч Б.Барсболд 24 оноо авч, багаа тэргүүлэв. Хэдийгээр “Хасын хүлгүүд” хүрэл медалийн төлөө тоглох болсон ч Монголын баг Азидаа сагсанбөмбөгөөр өрсөлдөж чаддаг гэдгийг харуулж чадлаа.

Хүлгүүдийн залуус орон нутгийн цагаар 21:00 ээс талбайн эзэн Дубайн Shabab Al Ahli багтай Кока Кола аренад тоглоно.

Тус тэмцээнд тивийн шилдэг найман клуб оролцож байна. Дурдвал, Японы (B.Лиг), Өмнөд Солонгосын (KBL), Хятадын (CBA), Филиппиний (PBA) аваргууд болон 2024-25 оны BCL Asia EAST, WEST-ийн аварга, дэд аваргууд оролцож байгаа юм. 


0 0
“Хасын хүлгүүд” өнөөдөр Азийн аваргын хүрэл медалийн төлөө тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0