Хакүхо М.Даваажаргалын хэвлэлийн бага хурал өнөөдөр болно

2025-06-09,   111

Ёкозүна асан Хакүхо М.Даваажаргал өнөөдөр буюу зургадугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийн сүмогийн холбоог орхиж буйгаа албан ёсоор зарлах юм. 

Харин тухайн үед М.Даваажаргал аав Д.Мөнхбатынхаа дурсгалд зориулсан хөшөөний нээлтэд оролцож байсан бөгөөд Монголд байсан тул долоо хоногийн дараа буюу өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээ зарласан юм. Ингэснээр сүүлийн хэдэн жилд зодог тайлж дэвжээний багш болсон 10 их аваргаас ердөө дөрөв нь тус холбоонд үлдэж байгаа талаар “The Japan Times” сонин мэдээллээ.

Хакүхо дээд зиндаа нийтдээ 45 удаа түрүүлж, 1,187 барилдаанд давсан амжилттай бөгөөд энэхүү хоёр амжилт нь хоёулаа бүх цагийн рекордууд юм. Тэрбээр 2021 оны есдүгээр сард зодог тайлж, дэвжээний багш болсон түүхтэй.


0 0
Хакүхо М.Даваажаргалын хэвлэлийн бага хурал өнөөдөр болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0