Унгарын Будапешт хотод жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 13-19-ний өдрүүдэд болно. Өнөөдрийн байдлаар нийт 83 орны 491 бөх барилдахаар мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас жин тус бүрд эрхээ авсан 18 бөх энэ удаагийн ДАШТ-ий татамид өрсөлдөнө. Тодруулбал өсвөрийн Дэлхийн аварга, Душанбе Их дуулгын алтан медальт тамирчид хүч сорино.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, Токиогийн Их дуулгын 5-дугаар байрын шагналт К.Ёолк, 66 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү, Азийн аварга Б.Эрхэмбаяр, 73 кг-ийн жинд 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа, Парисын Их дуулгын хүрэл медальт О.Уранбаяр, 81 кг-ийн жинд Ази болон далайн орнуудын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний үзүүр бөх О.Шинэбаяр, -100 кг-ийн жинд мөн Ази, далайн орнуудын АШТ-ий хүрэл медальт Б.Хүдэрчулуун, +100 кг-ийн жинд Азийн наадмын үзүүр бөх, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Б.Гончигсүрэн нар барилдах юм.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Их дуулга ангилалд хоёр түрүүлж, мөнхүү тэмцээнээс найман медаль ганзагалаад буй Г.Наранцэцэг, өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, 2025 оны Душанбе Их дуулгын аварга Ж.Анударь, 52 кг-ийн жинд Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Л.Сосорбарам, 57 кг-ийн жинд өсвөр үеийн Дэлхийн аварга, Токиогийн Их дуулгын хүрэл медальт Т.Ариунзаяа, 63 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга Л.Энхрийлэн, Азийн АШТ-ий иж бүрэн медальт, 2025 оны Душанбе Их дуулгын аварга Б.Ганхайч нар барилдана.
0 0Танилц: ДАШТ-д оролцох эрхээ авсан Монгол жүдочид |
|