Норвеги Улсын Драммен хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болж байна. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор ДАШТ-д оролцсон Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртлээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, энэ тэмцээнд дөрвөн жил дараалан аваргалсан Монголын анхны тамирчин боллаа. -120 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ын шахсанаар мөнгөн медаль хүртсэн ба тэрбээр ДАШТ-ий найм дахь медаль, тав дахь мөнгөн медалиа гардлаа. Харин өсвөрийн 53 кг-ын жинд Э.Дашдондог алт, 83 кг-ын жинд О.Цэнгэлбаяр хүрэл, “Мастер-1” ангиллын 93 кг-д Ц.Отгондалай алт, “Мастер-2” ангиллын 93 кг-д Х.Баттөмөр хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа мөнгө, “Мастер-3” ангиллын 66 кг-д Л.Батсайхан хүрэл медаль хүртлээ.
0 0Э.Содномпилжээ ДАШТ-ээс найм дахь медалиа хүртэж, Г.Оргилболд дөрөв дэх удаагаа аваргаллаа |
|