Тоттенхэм Хотспур клуб Өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 21-нд Испанийн Бильбао хотын Сан Мамес цэнгэлдэх хүрээлэнд болсон УЕФА-гийн Европын Лигийн шигшээ тоглолтод Манчестер Юнайтедийг 1:0 харьцаатайгаар хожиж, 1984 оноос хойших анхны Европын цомоо хүртлээ.
Энэ ялалт нь Тоттенхэм багийн Европын Лигийн гурав дахь түрүү бөгөөд өмнө нь 1972, 1984 онуудад энэ тэмцээнд түрүүлж байсан аж.
Мөн энэ нь 2008 оноос хойших анхны томоохон цомын ялалт бөгөөд 17 жилийн турш цом хүртээгүй байдалд цэг тавьсан түүхэн үйл явдал боллоо.
0 0Тоттенхэм 41 жилийн дараа Европын Лигийн аварга боллоо |
|