Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2024–2025 оны улирлын гал гарсан, шийдвэрлэх сүүлийн тоглолт өчигдөр /2025.05.21/ болж өнгөрлөө.
Финалын цувралын зургаа дахь тоглолтод Хасын Хүлэгүүд баг Бишрэлт Металл багийг 81:78 харьцаатайгаар буулган авснаар цувралыг 4:2 харьцаагаар тэргүүлж, аваргын цомоо хамгаалж олон түмнийг баясгалаа. Ийн Үндэсний дээд лигийн 30 дахь улирлын түүхт ойн жилдээ Хасын Хүлэгүүд баг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ахин нэрээ тамгалж, Үндэсний дээд лигт ес дэх удаагаа аваргаллаа.
Харин гурав дахь жилдээ аваргын төлөө тунаж үлдсэн Бишрэлт Металл баг мөнгөн медаль хүртэж, хөгжөөн дэмжигч, үнэнч фанатууд болон нийт сагсан бөмбөг сонирхогчдодоо хүчтэй өрсөлдөгч гэдгээ дахин харуулсан юм.
0 0“Хасын Хүлэгүүд” ес дэх удаагаа аваргаллаа |
|