Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо. Ирэх зургаадугаар сарын 13-нд “Будапешт-2025” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээн долоо хоног үргэлжилж 20-нд өндөрлөх юм. Энэ жилийн дэлхийн аварга хаяанд ирж байгаатай холбоотойгоор Олон улсын жүдо бөхийн холбоо тамирчдын чансааг шинэчлэн зарлаад байна. Тодруулбал, ДАШТ-нд өрсөлдөх боломжтой эхний 100 тамирчныг жин тус бүрээр зарлалаа. Жин тус бүрийн шилдгүүдийн эгнээнд манай 30 тамирчин багтсан бөгөөд гэр бүлийн хос Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар нэрлэгдснээрээ онцлог юм. Ийнхүү жүдогийн салбараас төрсөн хосууд ДАШТ-нд оролцох эрхтэй болжээ.
0 0Анхны хүүхдээ өлгийдсөн жүдоч хос ДАШТ-д хамт орно |
|