“Завхан Даян дэвжээ”-ний нээлтэд зориулсан барилдааны бүртгэл эхэллээ

“Завхан Даян дэвжээ”-ний нээлтэд зориулсан барилдаан Улиастай хотод болно. “Завхан Даян дэвжээ”-ний нээлтэд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 18-ны 12.00 цагаас Завхан аймгийн Улиастай хотод болно. Тус барилдааны түрүү бөх 15 сая төгрөг, үзүүр бөх 8 сая төгрөг, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая 500 мянган төгрөгийн бай гардах бөгөөд Заюхан аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байна. Завхан аймгаас гаралтай бөхчүүдийг нэгтгэсэн “Даян бөхийн дэвжээ”, “Завхөн бөхийн давжээ” ТББ-ууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд нэгдэж “Завхан Даян” бөхийн давжээг байгуулсан билээ. Шинэ дэвжээний нэрэмжит хүчит бөхийн барилдааныг ТВ9 телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх аж.

Бөхийн барилдааны бүртгэл 2025.05.13-наас Үндэсний бөхийн холбооны цахим бүртгэлийн системээр эхэлжээ. 


0 0
“Завхан Даян дэвжээ”-ний нээлтэд зориулсан барилдааны бүртгэл эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0