512 бөхийн барилдаан Хүй долоон худагт өнөөдөр эхэлнэ

2021-08-16,   567

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100, МҮБХ-ны 30, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан өнөөдөр Хүй долоон худагт эхэлнэ.

Барилдааныг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд бөхийн галууд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж байрлаж байгаа юм. Барилдах бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдээс PCR шинжилгээг барилдаан эхлэх өдрийн өглөө буюу өнөөдөр 09.00 цагаас Хүй долоон худагт авч эхэлнэ.

Энэхүү барилдааныг Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийн дагуу зохион байгуулж, шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авах юм. Барилдаан өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.


0 0
512 бөхийн барилдаан Хүй долоон худагт өнөөдөр эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0