Г.Наранцэцэг "Их дуулга"-аас алтан медаль хүртлээ

2025-03-24,   169

Гүржийн Тбилис хотод жүдо бөхийн их дуулга гуравдугаар сарын 21-23-нд болж, 52 орны нийт 385 (эрэгтэй 219, эмэгтэй 166) тамирчин өрсөлдлөө.

Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Наранцэцэг алтан медаль хүртлээ. Энэ жингийн дэлхийн чансааг олимпын наадмын мөнгө, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байна. Мөн шагналт тавдугаар байрт хоёр тамирчин орсноор Монгол Улсын баг 52 орноос медалийн чанараар зургадугаар байрт жагсав. Дараагийн тэмцээн Тажикистан улсын Душанбе хотод дөрөвдүгээр сарын 2-4-нд болох юм.


0 0
Г.Наранцэцэг "Их дуулга"-аас алтан медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0