Бөхийн төрлүүдийн энэ оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр ОХУ-ын Башкиртостаны БНУ-ын Уфа хотод эхэлнэ. Тав хоног үргэлжлэх уг тэмцээний хуваарь, бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 61 кг-д Р.Баттулга, 65 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д Б.Мөнхдаваа, 92 кг-д А.Мягмарсүрэн, 97 кг-д Н.Баярбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхзул, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Мөнхгэрэл, 57 кг-д Б.Ганцэцэг, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д Д.Цогзолмаа, 76 кг-д Ө.Одбаг нар хүч үзнэ. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Ц.Баярсайхан, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр болон Ц.Баярсайхан, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар багтжээ.
Бид тэмцээний мэдээ, мэдээллийг цаг тухайд нь уншигчдадаа хүргэх болно.
Шууд үзэх линк:
“А” дэвжээ - https://wrestlingtv.ru/stream/4djx1J1mFenj5ZE3jwlbTA
“B” дэвжээ - https://wrestlingtv.ru/stream/UItdMby3R027ZZ8p_yOqtw
“С” дэвжээ - https://wrestlingtv.ru/stream/9romRAfbjZGNEYsC8rX-WA
“D” дэвжээ - https://wrestlingtv.ru/stream/pFLVzV2OMfcX-d0ImJoPnQ
Наймдугаар сарын 16 (Даваа гариг)
14:00-18:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан
21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
Наймдугаар сарын 17 (Мягмар гариг)
14:00-18:30 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан, 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн дагах барилдаан
19.30-20:00 – Тэмцээний нээлтийн ёслол
20:00-21:00 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
21:00-22:30 - Эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн шигшээ барилдаан
Наймдугаар сарын 18 (Лхагва гариг)
14:00-17:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан, эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн дагах барилдаан
19:45-20:45 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын хагас шигшээ барилдаан
21:00-23:30 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан
Наймдугаар сарын 19 (Пүрэв гариг)
14:00-17:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан, 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн дагах барилдаан
19:45-20:45 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан
21:00-22:30 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан
Наймдугаар сарын 20 (Баасан гариг)
14:00-18:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн дагах барилдаан
21:00-22:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн шигшээ барилдаан
Чөлөөт бөх: Өнөөдөр эхлэх залуучуудын ДАШТ-ий хуваарь, оноолт |
|