"The MongolZ" өнөөдөр АНУ-тай тоглоно

2025-02-14,   112

 "CS2" төрлийн 1.25 сая ам.долларын шагналын сантай тэмцээн Румын улсад өнөөдөр /2025.02.14/ эхэлнэ. 

"PGL Cluj-Napoca 2025" тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг Valve-ийн дэлхийн чансаагаараа бусад багуудаа тэргүүлж, түрүүлэх магадлалтай багаар нэрлэгдэж байна.  "The MongolZ"-ын эхний тоглолт өнөөдөр 22:00 цагаас АНУ-ын "Complexity" багийн эсрэг тоглоно. Мөн онцлоход Бразилын "Imperial"-ийн эмэгтэй баг оролцож байгаа. Сүүлийн үед олны анхаарлыг татаж, эрчүүдтэй өрсөлдөж чадна гэдгээ харуулсан тус баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Румынд иржээ. 


0 0
"The MongolZ" өнөөдөр АНУ-тай тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0