Оросын хөлбөмбөгт уналтын үе иржээ

2021-08-13,   572

Европын хөлбөмбөгийн холбооны Европа лиг, Конференцийн лигийн тэмцээнүүдийн 2021-2022 оны улирлын оролцогчдыг шалгаруулах урьдчилсан шатны тоглолтууд хойд хөрш ОХУ-ын хувьд хатуухан болж өнгөлөө. Өнгөрсөн шөнө “Рубин” талбайдаа Польшийн “Ракуву”  0:1, “Сочи” Сербийн “Партизан”-ы талбайд 2:2-оор тэнцээд пенальти цохиж 2:4-өөр хожигдсон байна. Ингэснээр ЕХХ-ны коэффициентын жагсаалтад ОХУ есдүгээр байр руу ухарчээ.

Шотланд улс чансаагаараа ОХУ-ыг гүйцэн наймдугаарт орж ирсэн байна. Өнгөрсөн шөнө Шотландын дөрвөн ч баг тоглосон бөгөөд  “Селтик” “Яблонец”-ыг 3:0, “Абердин” Брейдаблик”-ийг 2:1-ээр хожиж, “Сент Жонстон” “Галатасарай”-д 2-4, “Хиберниан” “Риеке” 1-4-өөр хожигджээ.

Одоогийн байдлаар ЕХХ-ны чансаанд Шотланд 30,700, ОХУ 30,682 оноотой явна. Чансаа уруудах тусам Еврроцомын тэмцээнд багаа оролцуулах боломж багасдаг юм.


0 0
Оросын хөлбөмбөгт уналтын үе иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0