Цагаан сарын бөхийн барилдаан II сарын 27-нд эхэлнэ

2025-01-31,   134

МҮБХ  хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваариа танилцууллаа. 

02.02 Ням. 11:00 цагт

Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/

02.08 Бямба. 11:00 цагт

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

02.09 Ням. 13:00 цагт

"Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

02.15 Бямба. 13:00 цагт

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

02.16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт “Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг

/Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/

Сар шинийн цуврал барилдаан: 

02.20 Пүрэв. 11:00 цагт

Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан

02.23 Ням. 09:00 цагт

Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа

02.24 Даваа. 11:00 цагт

Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/

02.25 Мягмар. 11:00 цагт

Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан

02.26 Лхагва. 13:00 цагт

Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно/

02.27 Пүрэв. 13:00 цагт

Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа

02.28 Баасан. 13:00 цагт

Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.


0 0
Цагаан сарын бөхийн барилдаан II сарын 27-нд эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0