МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг ирэх тавдугаар сард сэргэнэ гэдэг ташаа мэдээлэл

2025-01-31,   308

Улсын арслан Э.Оюунболдын эрх 2025 оны 5 дугаар сард сэргэнэ гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийг үгүйсгэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдэл гаргалаа. 

Тодруулбал, "Сүүлийн үед цахим орчинд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн талаар болон зарим бөхийн хариуцлагын хугацаатай холбоотой ташаа мэдээлэл тодорхой давтамжтайгаар цацагдаж, нэр бүхий сайтаар МҮБХ-ны эрх бүхий албан тушаалтан энэ талаар мэдээлсэн мэтээр бусдын нэр, зургийг зөвшөөрөлгүй ашиглан худал мэдээ түгээн нийтэлж, бөх сонирхогчид болон олон нийтийг төөрөгдүүлж буйд харамсаж байна. Допингийн эсрэг үндэсний дүрэм болон ОУ-ын шинэчлэгдсэн дүрэмд допингийн зөрчил гаргасан тамирчны эрхийг харгалзан тухайн тамирчин хүсэлт гаргасан тохиолдолд үр дүнг олон нийтэд зарлах шаардлагагүйг заасан болно.

МҮБХ нь аливаа асуудалд хууль, журмыг сахин ажилладаг бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй ханддаг. Холбооны үйл ажиллагааны талаар албан ёсны тайлбар авах мэргэжлийн ур чадвартай сэтгүүлчдэд бид мэдээлэл өгөхөд ямагт татгалзахгүй ажиллаж ирсэн. Иймд цахим орчинд зарим сайтууд иргэдээс хандалт авах, дагагчдын тоог нэмэх зорилгоор бөхчүүдийн талаар худал мэдээлэл тарааж байдагт иргэд, бөх сонирхогчид та бүхнийг аливаа асуудалд бодит дүгнэлт хийж байхыг хүсье." гэв. 

 


0 0
МҮБХ: Э.Оюунболдын барилдах эрхийг ирэх тавдугаар сард сэргэнэ гэдэг ташаа мэдээлэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0