Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал Төв аймаг дахь шигшээ багийн бэлтгэлийн баазад болж Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Дагвадоржийг үүрэгт нь ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний оронд М.Ганбаатарыг түр томилжээ.
М.Ганбаатар 1975 онд төрсөн.
- 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн
- "Шинэ эхлэл бүлгэм"- ийн тэргүүн
- Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга асан
- 2004, 2008 онд Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон
- "Монгол Шуудан" ХК-д хэлтсийн дарга
- 2018 - 2021 онд "Таван толгой түлш" компанийн захирал
- 2023 оны 01-07 сард Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
- 2023 оноос МХБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй.
0 0
М.Ганбаатарыг Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн даргаар түр томиллоо |
|