Хабиб Нурмагомедов: Дагестан маш их баялагтай ч иргэд нь ядуу амьдарч байна

2021-09-03,   673

Холимог тулааны UFC холбооны дэлхийн аварга асан Хабиб Нурмагомедов “Шинэ мэдлэг” нэвтрүүлэгт оролцохдоо төрөлх Дагестаныхаа нийгмийн байдал, иргэдийн амьдралын түвшний талаар санал бодлоо илэрхийлжээ. “Дагестан бол маш их баялагтай бүс нутаг. Гэвч бодит байдпал дээр бид маш ядуу амьдарч байна. Эгч маань сургуульд англи хэлний багшаар ажилладаг байсан. Тэр гурван хүүхдийнхээ төлөө ажиллах хэрэгтэйг ойлгож байсан ч 11 000-хан рублийн төлөө ингэж ажиллах нь нэг л болохгүй юм шиг санагдсан учраас би эгчийгээ ажлаас нь гаргасан. 11 000 рубль... Ийм байж болохгүй ээ” гэж тэрээр өгүүлсэн байна. Мөн “ОХУ-ын баруун хэсэг бараг тэр чигтээ Дагенстанд үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэглэж байгаа. Хамгийн том усан цахилгаан станцуудын нэг манайд байдаг. Гэсэн ч дагестанчууд ядуу амьдарч байна” гэж ярьжээ.

Түүний энэ мэдэгдлийг хүмүүс “Улс төрд орох нь” хэмээн хүлээж авч байна. ОХУ-ын Дагестаны тэргүүнээр Сергей Алимович Меликов 2020 оны аравдугаар сарын 5-наас ажиллаж байгаа. Гэхдээ тэрээр “түр орлон гүйцэтгэгч” гэсэн тодотголтой ажиллаж байгаа нь ийн таамаглах шалтгаан болжээ. Хабиб Нурмагомедов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай онцгой дотно харилцаатай байдаг нь үүнд бас нөлөөлсөн байна.  


0 0
Хабиб Нурмагомедов: Дагестан маш их баялагтай ч иргэд нь ядуу амьдарч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0