Олимпод оролцсон тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ

2021-08-11,   339

"Токио-2020" олимпод оролцсон Монгол Улсын баг тамирчдын үлдсэн хэсэг өнөөдөр эх орондоо ирнэ. Баг тамирчдыг суулгасан онгоц өнөө шөнө 23.15 цагт Улаанбаатарт газардах юм.

Олимпын тосгны журам ёсоор, тэнд байрлагсад тэмцээн уралдаан нь дууссанаас хойш 48 цагийн дотор тосгоны орхин явах ёстой байдаг. Манай тамирчид энэ журмын дагуу олимпын тосгоныг орхиж, Яизү хотод байрлаж байгаа аж. Яизү хотын дарга нь өчигдөр манай тамирчдыг хүлээж авч уулзсан байна.

Өнөөдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлч нарын 43 хүн эх орондоо ирнэ.


0 0
Олимпод оролцсон тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0