Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд оролцсон ОУХМ Цолмонбаатарын Анударь, МУХБ О.Гүндэгмаа нар 9, 30 дугаар байрт орсон амжилт гаргалаа. Ц.Анударь 576, О.Гүндэгмаа 568 оноо авчээ. Ц.Анударь нэг л оноо илүү авсан бол долдугаар байраар финалд шалгарах байв.
Урьдчилсан буудлагад БНХАУ-ын Жианг Раншин 587 оноогоор тэргүүлсэн байна. Тэрээр олимпын рекордыг шинэчлэн тогтоожээ. Грекийн Анна Кораки, 585, ОХУ-ын Виталина Батарашкина 585, 582 оноогоор удаалжээ. Дээрх гурваас гадна БНХАУ-ын Лин Юунмей, Францын Ламолл Матильде, Болгарын Антоанетта Костадинова, Украины Олена Костевич нар финалдсан. Шигшээ буудлага 10:15 цагаас болох ба эдгээр найман буудагчаас медальтнууд тодорно.
0 0Ц.Анударь олимпын наадмын есдүгээр байрт шалгарлаа |
|