"Токио-2020” зуны олимпын наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчдын өнөөдрийн тэмцээн уралдааны хуваарийг танилцуулж байна. Тус наадамд манай улсын 43 тамирчин 10 төрөлд өрсөлдөхөөс өнөөдөр буюу долдугаар сарын 25-нд есөн тамирчин спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө. тэмцээний хуваарь, шууд дамжуулах телевизүүдийн мэдээлэлтэй танилцана уу.
- 07:30 - Буудлага - Эмэгтэй - 10 метрийн хийн гар буу - Урьдчилсан шат - UBS, SBN, VTV
- 09:15. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Япон - NTV, TV8, TM
- 10:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Хасагдах шат буюу шигшээ 32 (Л.Сосорбарам) - EDU, STAR, TV9
- 10:00. Жүдо - Эрэгтэй 66 кг (Ё.Басхүү) - EDU, STAR, TV9
- 13:00. 3х3 сагсан бөмбөг - Эмэгтэй - Хэсгийн тоглолт. Монгол - Орос - NTV, TV8, TM
- 16:00. Жүдо - Эмэгтэй 52 кг - Дагалдах болон медалийн барилдаанууд - EDU, STAR, TV9
- 17:18. Бокс - Эрэгтэй 63 кг - Урьдчилсан шат буюу шигшээ 32 (Б.Чинзориг) - NTV, TV8, TM
0 0
Монголын баг тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь /VII.25/ |
|