Жүдо бөхийн 48 кг-ын жинд өрсөлдөж буй МУХБ М.Уранцэцэг Токио 2020 олимпын наадмаас Монгол Улсын багийн анхны медалийг авлаа. Манай бөх хүрэл медалийн төлөө Португалын Катарина Костаг гарт өчих мэхээр цэвэр ялав Манай тамирчин энэ олимпын эхний даваанд гоц мөргөж, хоёр, гурвын даваанд Чилийн Варгас Лей, Израилийн Шира Ришони нарыг гарт өчих мэхээр цэвэр ялсан ч Косовогийн Дистриа Красникид ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
0 0Монгол Улсын анхны медалийг М.Уранцэцэг хүртлээ |
|