Залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ түүхэн ялалт байгууллаа

2021-07-24,   482

"Токио 2020" олимпын наадамд оролцож буй Монголын багийн эхний ялалтыг ширээний теннисний тамирчин Б.Болор-Эрдэнэ авлаа. Манай тамирчин урьдчилсан шатанд Тунисын Фадва Гарсияг  4:1-ээр /5:11, 11-6, 12-10, 11-6, 11-7/ хожив. Монгол Улс ширээний теннисний төрлөөр олимпын надамд анх удаа оролцож байгаа бөгөөд залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ ийнхүү түүхэн хожил байгуулж байна.   

Манай тамирчин нэгдүгээр тойргийн тоглолтоо өнөөдөр Чилийн Мариа Паулиньа Вегатай өнөөдөр 18:30 цагаас тоглоно.

Ширээний теннисний тоглолтуудыг NTV, TV8, TM телевизүүд шууд дамжуулах юм.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцож буй Э.Лхагвасүрэн урьдчилсан шатанд АНУ-ын Никил Кумартай 09:30 цагаас тоглоно.


0 0
Залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ түүхэн ялалт байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0