"Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд оролцож буй манай улсын баг тамичдын тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр манай хоёр цаначин гүйлтийн цанын 20 км зайд уралдаж, ОУХМ Батмөнхийн Ганболд 1 цаг 04 минут 23,5 секунд хурдалсан амжилтаар 12 дугаар байр эзлэв. Сонгомол текникээр явагдсан энэ зайн уралдаанд 10 улсын 17 тамирчин гараанд гарсан юм. Цэгмидийн Дашдорж харин 5 км бүхий тойрог замд үргэлжилсэн энэ уралдааны сүүлийн тойрогт замаас гарсан байна. Манай хоёр тамирчин гуравдугаар сарын 9-нд дараагийн спринт зайд уралдана.
0 0“Бээжин 2022”: Б.Ганболд 12 дугаар байрт орлоо |
|