Өнөөдөр эрэгтэйчүүдийн цанын марафон буюу 50 км-ийн уралдаан 14 цагт эхлэх ёстой байсан. Гэвч Жанчхүүд хүчтэй цасан шуургатай байгаа тул зохион байгуулагчид яаралтай хуралдаж, тамирчдын эрүүл мэндийг бодолцон тэмцээн явагдах зай, эхлэх цагт өөрчлөлт оруулахаар боллоо. Уралдааны зайг 30 км болгон багасгаж, эхлэх цагийг нэг цагаар хойшлуулан 15.00-д эхлүүлэхээр болсон байна. Цанын марафонд 61 тамирчин уралдах юм.
Мэдээллийн эх сурвалж: МҮОХ
0 0Цанын марафоны зайг багасгаж, эхлэх цагийг хойшлууллаа |
|