Спортын арбитрын шүүх ОХУ-ын уран гулгагч Камила Валиевад хобогдох асуудлаар ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын тэшүүрийн холбооноос гаргасан гомдлыг авч хэлэлцэхгүй гэж шийдсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл арбитр чухам ямар үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож, К.Валиеваг ганцаарчилсан төрөлд өрсөлдөх боломж олгосон талаарх мэдээлийг хүргэж байна.
• К.Валиева 16 нас хүрээгүй. Дэлхийн допингийн эсрэг кодекст насанд хүрээгүй тамирчныг protected person буюу хамгаалагдсан этгээд гэж үздэг.
• RUSADA болон Сахилгын хорооны допингийн эсрэг дүрэмд хамгаалагдсан этгээдийг тэмцээн уралдаанаас нь түр хугацаагаар түдгэлзүүлэх талаар ямар ч заалт байхгүй. Өөр стандартад шийтгэл ногдуулж болох үндэслэл байгаа ч зөөлөн шийтгэл ногдуулдаг практик байдаг байна.
• Шударга ёсны үүднээс ханджээ. Өөрөөр хэлбэл харилцан учруулсан хохирол, талуудын ашиг сонирхлыг авч үзэж, тэнцвэртэйгээр шийдсэн байна. Тодруулбал, Камилагийн олимпын үеэр өгсөн шинжилгээ цэвэр байсныг үндэслэн олимпод оролцуулсан ч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд өгсөн шинжилгээ сэдэв хэвээр байгааг сануулсан.
Дээрх шалтгаануудын улмаас шийдвэрээ гаргажээ. Тэгэхээр, олимп дууссаны дараа өмнөх шинжилгээний хариуг зарлах ёстой хугацааг өнгөтрөл дарж, олимпын үеэр задалсны учир, мөн Камила Валиевад хэн эм өгсөн бэ гээд олон улс, ОХУ-ын дотоодод олон асуудал үүсэх нь тодорхой байна.
0 0Спортын арбитрын шүүх юуны учир К.Валиеваг тэмцээнд нь оролцуулахаар болсон бэ? |
|