Бээжин 2022: К.Валиева тэмцээндээ оролцохоор боллоо

2022-02-14,   488

Спортын арбитрын шүүх ОХУ-ын уран гулгагч Камила Валиевад хобогдох асуудлаар ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын тэшүүрийн холбооноос гаргасан гомдлыг авч хэлэлцэхгүй гэж шийдсэнээ саяхан танилцууллаа. Ингэснээр К.Валиева маргааш эхлэх эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээндээ оролцох боломжтой болж байна. Эмэгтэй ганцаагрчилсан төрлийн богино үзүүлбэр 15-нд, шийдвэрлэх үзүүлбэр 17-нд болох хуваарьтай.

Камила Валива нь энэ сарын 7-ны өдөр болсон багийн тэмцээнд түрүүлсэн ч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд өгсөн шинжилгээнээс нь триметазидин хэмээх эм илэрсэн гэдэг мэдээлэл гэнэт цацагдаж, улмаар дээр дурдсан байгууллагууд 11-ний өдөр Спортын арбитрын шүүхэд хандаад байсан билээ.  


0 0
Бээжин 2022: К.Валиева тэмцээндээ оролцохоор боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0